Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 22-27 хэм хүйтэн

2014-12-05 15:23:26

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, маргааш төв, говийн нутгаар цас орно.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 16 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 42 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

 2014 оны 12 дугаар сарын 05-ны 20 цагаас 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс, Завханы хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 18-20 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

2014 оны 12 дугаар сарын 07-ноос 2014 оны 12 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Арванхоёрдугаар сарын 7-нд говийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 9-10-нд ихэнх нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 7-8-нд ихэнх нутгаар дулаарах боловч 9-нөөс хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 22-27 хэм хүйтэн  
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй