Шууд Chart

Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн

2014-12-07 07:23:19

Малчид, ард иргэдийн анхааралд: Арванхоёрдугаар сарын 8-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж хүйтрэхийг анхааруулж байна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 20-25 хэм, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 хэм хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 12 дугаар сарын 08-наас 2014 оны 12 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 9-нөөс хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй