
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Өнөөдөр 12 цагаас 18 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 10 хэм хүйтэн байна.
2014 оны 12 дугаар сарын 08-ны 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 20-25 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн нутгаар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Улз, Халх голын сав газраар 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно.Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
2014 оны 12 дугаар сарын 10-наас 2014 оны 12 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 10-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 11-13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна | ||
Үзсэн: 867 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.