Шууд Chart

Дэд сайд Д.Ганхуяг Бундестагийн гишүүнтэй уулзав

2014-12-10 06:51:23

Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Христосын ардчилсан нам, Христосын нийгмийн холбоо намын бүлгийн дарга, Төв Азийн парламентын бүлгийн дарга Манфред Грундтэй уулзав. Уулзалтын үеэр хоёр орны улс төрийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан, санал солилцов.

М.Грунд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Монгол, Германы чуулганы XII бага хуралд урилгаар оролцож байна.

Дэд сайд Д.Ганхуяг Бундестагийн гишүүнтэй уулзав  
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй