
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа цаг агаар тогтуун шөнөдөө хүйтэн хононо.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 17 хэм, 20 цагт 19 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 71 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 12 дугаар сарын 11-ний 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм , Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:. Шөнөдөө солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 20-22 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
2014 оны 12 дугаар сарын 13-наас 2014 оны 12 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Арванхоёрдугаар сарын 13-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст,16-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.Хугацааны эхэн болон эцсээр хүйтний эрч сулавтар байна.
Өнөө шөнөдөө хүйтэн хононо | ||
Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.