
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө нутгийн зүүн хагаст салхи шуургатай, хүйтэн хонож, өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2014 оны 12 дугаар сарын 16-ны 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгийн өмнөд, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 хэм, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 19-21 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2014 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 18-нд зарим газраар, 19-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 18-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 21-нд өдөртөө хүйтний эрч суларна.
Улаанбаатарт шөнөдөө 25-27 хэм хүйтэн | ||
Үзсэн: 799 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.