Шууд Chart

“Монгол морь-3000” арга хэмжээнд ерөнхийлөгч оролцсонгүй

2013-08-11 10:40:18

Монголын үндэсний хурдан морины уралдааныг Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” арга хэмжээ, 3000 морины уралдаан, арван мянган морьтны жагсаалд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсонгүй. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас Морин спорт, уяачдын холбоо энэ талаар албан ёсоор зөвшөөрөл аваагүй юм байна. Тиймээс тус арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаагүй, Монгол Улсын Ерөнхийлөгч уг арга хэмжээнд оролцох боломжгүй болсон ажээ. Нөгөө талаас, ерөнхийлөгчийн ээж саяхан таалал төгссөн бөгөөд түүнийг хөдөөлүүлэх ажиллагаа өнгөрсөн Баасан гарагт болсон юм.

Нийтэлсэн: Web admin

“Монгол морь-3000” арга хэмжээнд ерөнхийлөгч оролцсонгүй  
Үзсэн: 1555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй