
Малчид, ард иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2014 оны 12 дугаар сарын 17-ны 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгийн өмнөд, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Шөнөдөө хотын төв хэсгээр 17-19 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2014 оны 12 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 19-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 20-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 21-нээс өдөртөө хүйтний эрч суларна.
Улаанбаатарт шөнөдөө 22-24 хэм хүйтэн | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.