Шууд Chart

Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн

2014-12-22 06:49:59

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:  Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.

Өнөөдөр 08 - 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар 2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Арванхоёрдугаар сарын 23-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст баг зэргийн  цас орно. Салхи 23-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн  
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй