Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэлх: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар 4-9 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 12 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 25-нд төв, говийн нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
| Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 985 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.