Шууд Chart

Ирэх саруудад олон жилийн дунджаас ахиу цас орохыг анхааруулж байна

2014-12-25 14:55:52

Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийсэн судалгаагаар 140 гаруй мянган малчин өрх, 50 орчим сая мал өвөлжинө гэсэн тооцоог салбарын яамнаас гаргаад байгаа юм. Одоогоор өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын мэдээ ирээгүй. Энэ нь нийт нутгаар цас багатай дулаахан байгаатай холбоотой гэдгийг албаныхан хэлж байна. Гэхдээ ирэх саруудад олон жилийн дунжаас ахиу цас орж, хүйтрэх учраас өнөөдрийн нөхцөл байдалд тайвширч болохгүй гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг санууллаа. 

Хорголжин тэжээл, хэвэг зэрэг малын тэжээлийн хүрэлцээ муу байгааг салбарын яамнаас дуулгаж байна. Отрын бүс нутагт хэдэн мал өвөлжиж байгаа, малчдаас малын хөлийн татвар авах уу, зэрэг энэ салбар дахь нөхцөл байдлын талаар МҮОНР-гийн “Тусгал” мэдээллийн хөтөлбөрөөр дэлгэрэнгүй  хүргэх болно.


Ирэх саруудад олон жилийн дунджаас ахиу цас орохыг анхааруулж байна  
Үзсэн: 3265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй