Шууд Chart

Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн

2014-12-27 07:25:14

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр Алтайн салбар уулсаар, 28-29-нд нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 27-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын саваар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 30-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 27-нд баруун зүгийн нутгаар, 28-30-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газруудаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн  
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй