
Энэ оны тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгжээр Уул уурхайн үндэсний олборлогч компани шалгарсан байна. Тус компанийн хувьд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт гурван жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ нөхөн сэргээлтээ тасралтгүй хийсэн байна. Ингэхдээ техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг зэрэг гүйцэтгэж байсан гэж Уул уурхайн үндэсний олборлогч компаний гүйцэтгэх захирал Ш.Лхамсүрэн ярилаа.
Уул уурхайн үндэсний олборлогч компани нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дагуу 110 гаруй га талбайд нөхөн сэргээлт хийсэн байна. 2010 онд байгуулагдсан дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус үндэсний компани нь 2012 онд мөн орон нутгийнхаа шилдэг нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгжээр тодорч байжээ.
Тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгжээр Үндэсний олборлогч компани шалгарлаа | ||
Үзсэн: 1043 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.