Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 27-29 хэм хүйтэн

2014-12-31 15:16:39

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад хүйтний эрч суларна.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с. 17 цагт 19 хэм, 20 цагт 21 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 53 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 12 дугаар сарын 31-ний 20 цагаас 2015 оны 01 дугаар сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 23-28 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

2015 оны 01 дүгээр сарын 02-ноос 1 дүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2015 оны нэгдүгээр сарын 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


Улаанбаатарт шөнөдөө 27-29 хэм хүйтэн  
Үзсэн: 1023 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй