
Малчид, ард иргэдийн анхааралд: Маргааш нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.
2015 оны 01 дүгээр сарын 02-ны 20 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
2015 оны 01 дүгээр сарын 04-нөөс 1 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 4-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгаар, 7-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Маргааш нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна | ||
Үзсэн: 1083 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.