Шууд Chart

Баруун зүгийн нутгаар цас орж, шуурга шуурна

2015-01-03 08:52:27

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.

2015 оны 01 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газар болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 15-20 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 1 дүгээр сарын 04-нөөс 1 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 4-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгаар, 7-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


Баруун зүгийн нутгаар цас орж, шуурга шуурна  
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй