Шууд Chart

Өнөө шөнө ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

2015-01-03 15:17:42

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангархыг анхааруулж байна.

2015 оны 1-р сарын 03-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 м/с. 17 цагт 7 хэм, 20 цагт 10 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 41 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт ороойдоо тогтвортой байна.

2015 оны 01 дүгээр сарын 03-ны 20 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 04-ний 20 цаг хүртэл:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс баруун хойш эргэж шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр, хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 25-30 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, Шөнөдөө Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө. Өмнөговийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хотын төв орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

2015 оны 01 дүгээр сарын 05-наас 1 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 5-нд зүүн зүгийн нутгаар, 8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 5-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.


Өнөө шөнө ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна  
Үзсэн: 1483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-01-04 02:22
dulaarna geed baisan yasan be

Бидэнтэй нэгдээрэй