Шууд Chart

Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

2015-01-10 15:30:20

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж,явган шуурга шуурна.

2015 оны нэгдүгээр сарын 10-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 6 хэм хүйтэн, 20 цагт 10 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 42 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт оройдоод тогтвортой байна.


2015 оны нэгдүгээр сарын 10-ны 20 цагаас 2015 оны нэгдүгээр сарын 11-ний 20 цаг хүртэл:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 17-22 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Халх голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.


2015 оны 01 дүгээр сарын 12-ноос 1 дүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 12-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.


Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна  
Үзсэн: 1400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй