
2015 оны 01 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 19-24 хэм, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 10-15 хэм хүйтэн, Говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны 01 дүгээр сарын 12-ноос 1 дүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 12-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
Улаанбаатар 6-8 хэм хүйтэн | ||
Үзсэн: 800 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.