Шууд Chart

Сургуулиудын төлбөр нэмэгдэх үндэслэлийг шалгана

2013-08-15 10:47:03

Их дээд сургуулийн сургалтын төлбөр жил бүр нэмэгддэг. Энэ нь хэр үндэслэлтэй эсэхийг “Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар” шалгахаар боллоо. Жил бүр төлбөрөө нэмдэг жишиг сургуулиудын дунд тогтоод удаж байгаа бөгөөд энэ жил мөн л 15-20 хувиар нэмэгдэх мэдээ байгааг “Монголын оюутны холбоо”-оос өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Энэ тухай албан ёсны мэдээлэл гарсны дараа бид судалгаа хийж ажиллана гэж “Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газaр”-ын “Өрсөлдөөн зохицуулалтын хэлтэс”-ийн дарга н.Ган-Өлзий ярилаа.


Сургуулиудын төлбөр нэмэгдэх үндэслэлийг шалгана  
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй