Шууд Chart

Зээлийн батлан даалтын үйлчилгээг танилцууллаа

2013-08-15 11:02:04

Бизнес эрхлэгчдэд “Зээлийн батлан даалтын үйлчилгээ”-г танилцуулах уулзалт өдөрлөг МҮХАҮТ-д боллоо. Уулзалтад жижиг дунд бизнес эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд оролцож бизнесийн санаагаа ажил хэрэг болгох боломжийн талаар судалсан байна. Шинээр бизнес эрхлэгчдэд тулгардаг санхүүгийн эх үүсвэрийг шийдэх үүднээс “Зээлийн батлан даалтын сан”-г өнгөрсөн оны 11-р сард байгуулсан. Одоогийн байдлаар 8 иргэн аж ахуйн нэгж энэ сангаас баталгаа гаргуулан банкнаас бизнесийн зээл авсан аж. Тус санд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн баталгаа 50 тэрбум төгрөг байгаа ч баталгаа гаргуулагчид энэ талаарх мэдээлэл бага байгаа учраас энэ уулзалтыг зохион байгуулсан юм байна. Зээлийн батлан даалтын сан нь бизнесийн зээл хүсэгчийн зээлийн барьцааны  60 хувийг банкинд гаргаж өгдөг. Зээл хүсэгчдийн яриаг сонсъё.


Зээлийн батлан даалтын үйлчилгээг танилцууллаа  
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй