Шууд Chart

Улсын төсөв тасалдахад хүрчээ

2013-08-15 11:16:04

Улсын төсөвт төвлөрүүлэх татварын ерөнхий газрын төлөвлөгөө 270 тэрбум төгрөгөөр тасалджээ. Энэ нь нүүрсний экспорттой холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаад байна. Манай улс 2013 онд 27 сая тонн нүүрс экспортолно гэж төсөвт тусгасан. Энэ тооцоогоор эхний долоон сард  багадаа  16 сая тонн нүүрс экспортолсон байх ёстой  аж. Гэвч тус хугацаанд манай улс ердөө 8.5 сая тонн нүүрс экспортолсон байна. Нүүрсний экспорт ийнхүү төлөвлөсөн хэмжээнд хүрээгүйн улмаас мөн уг түүхий эдийн үнэ унаж байгаагаас улсын төсөв тасалдахад хүрчээ. Татварын ерөнхий газрын байцаагч Алтанцэцэг ярьсныг хүргэж байна.


Улсын төсөв тасалдахад хүрчээ  
Үзсэн: 958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй