
Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 18 хэм, 20 цагт 21 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 50 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны нэгдүгээр сарын 26-ны 20 цагаас 2015 оны нэгдүгээр сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм, өдөртөө бүх нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшиж бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 32-34 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
2015 оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 28-нд зарим газраар, 31-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 28-нд зарим газраар, 29-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 22-27 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэрнэ | ||
Үзсэн: 822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.