Шууд Chart

Улаанбаатарт 33 хэм хүйтэн

2015-01-28 15:58:05

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө говь талын нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч хононо.


2015 оны нэгдүгээр сарын 28-ны 20 цагаас 2015 оны нэгдүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 23-28 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулс болон Сэлэнгийн саваар газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 31-36 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 31-33 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2015 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 31-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, хоёрдугаар сарын 1-нд зарим газраар, 2-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хугацааны эцсээр говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 22-27 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт 33 хэм хүйтэн  
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй