
Дархан-Уул аймгийн Дархан-Ус суваг Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар Дархан сумын орон сууцны айл өрх, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж байгаа цэвэр ус, татан зайлуулж байгаа бохир усныхаа үнийг ирэх сарын 1-нээс эхлэн нэмэхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар Дархан-Ус суваг компанийн олборлож байгаа метр куб усны өөрийн өртөг нь 1300-1400 төгрөг байгаа юм. Харин гэр хорооллын айлуудад түгээж байгаа усны үнэд өөрчлөлт орохгүй юм байна. Орон сууцны айлууд нэг литр усыг 65 мөнгөөр авч байсан бол одоо 78 мөнгөөр авч байхаар болж, 18-20 хувь нэмэгджээ.
Бохир усыг өмнө нь 70 мөнгөөр татан зайлуулж байсан бол одоо 85 мөнгө, аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд хуучин нэг төгрөг байсан бол одоо 1.3 төгрөг болж нэмэгджээ. Мөн суурь хураамж авахаар болж, орон сууцны айл өрх тус бүрт хоёр мянган төгрөг, аж ахуйн нэгжид гурван мянгаас дээш төгрөгөөр тогтоожээ. Үүнийг сар тутам ус хэрэглэсэн ч эс хэрэглэсэн ч төлнө.
Дархан-Уул аймагт усны үнэ 18-20 хувиар нэмэгджээ | ||
Үзсэн: 1404 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.