Шууд Chart

Зарим газраар бага зэргийн цас орно

2015-02-01 15:41:58

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зарим газраар бага зэргийн цас орно.

2015 оны хоёрдугаар сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/сек. 17 цагт 9 хэм, 20 цагт 12 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 33 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны хоёдугаар сарын 01-ний 20 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга  шуурна.  Дархадын хотгороор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.


2015 оны хоёрдугаарсарын 3-наас хоёрдугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Хоёрдугаар сарын 3-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар секундэд 12-14 метр, 6-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.


Зарим газраар бага зэргийн цас орно  
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй