
"Орон нутгийн иргэд байгаль хамгаалах асуудалд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүний нэг тод жишээ бол Хар ус нуурын ойр орчмын бэлчээрийг малчид иргэдтэй хамтран зүй зохистой ашиглаж байгаа явдал юм" гэж Ховд аймгийн Хар ус нуурын орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга н.Чинбат хэллээ.
Өөрөөр хэлбэл, бэлчээр ашиглалтын даац хэтэрч байсан хэсгийг зүй зохистой хамтран ашиглахад малчидтай гэрээ хийж журам гаргаснаар тухайн бүсийн эко системийг унаган төрхөөр нь хадгалж үлдээлээ гэж тэрээр мэдээлж байна.
Мөн энэ үеэр Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн хэлэхдээ "Туул голын сав газрын хамгаалалтын захиргааны хувьд Туул голын бохирдлын асуудлыг иргэд болон төрийн байгууллагуудтай хамтран шийдэж чадлаа" гэж мэдэгдлээ. "Туул голд машинаа угаалаа, хогоо асгалаа, бохироо хийлээ гэж яриад байсан болохоос биш дорвитой арга хэмжээ авч чадахгүй байлаа. Тэгвэл өнгөрсөн онд энэ бүхнийг цэгцлэж чадсан" гэж тэрээр тайлбарлаж байна.
Байгаль хамгаалахад иргэд идэвхтэй оролцож байна | ||
Үзсэн: 763 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.