Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн

2015-02-05 15:37:09

Малчид, ард иргэдийн анхааралд: Маргааш төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2015 оны хоёрдугаар сарын 5-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. 17 цагт 6 хэм, 20 цагт 10 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 47 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны хоёрдугаар сарын 5-ны 20 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 6-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 18-23 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө хүйтэрч 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө хүйтэрч 9-14 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч, цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө хүйтэрч 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө хүйтэрч 7-12 хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө хүйтэрч 11-13 хэм хүйтэн байна.                                          


2015 оны хоёрдугаар сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 7-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-нд говь, тал, хээрийн нутгаар, 8-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 8-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн  
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй