Шууд Chart

Дундговь аймаг гурван сая дахь иргэндээ хүндэтгэл үзүүлэв

2015-02-05 17:11:33

Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудыг 21 аймгаас тодруулсан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Дундговь аймгийн удирдлагууд болоод тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү нар шинэ иргэндээ хүндэтгэл үзүүлсэн байна.  Тус аймгийн хувьд гурван сая дахь иргэний чацуутанд аймгийн төвд нэг өрөө байр бэлэглэхээр амлаад байсан бол үүн дээр нэмээд УИХ-ын гишүүн Б.Наранхүү Улаанбаатар хотод байршилтай “Сайн” таунд байрлалтай 125 сая төгрөгийн байр бэлэглэхээр болсноо дуулгасан юм. 

Залуу гэр бүл өнөөдөр аймгийн төвд байрлалтай “Залуус” хорооллын 55 дугаар байрны алтан түлхүүрээ хүлээн авсан бол чацуутантай нэг өдөр мэндэлсэн найман хүүхдэд дурсгалын зүйл, хадгаламжийн дэвтэр бэлэглэж, хүндэтгэл үзүүлсэн байна.


Дундговь аймаг гурван сая дахь иргэндээ хүндэтгэл үзүүлэв  
Үзсэн: 3565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-02-06 09:34
Манай Дундговь муу хүн очсон ч сайн хүн болгодог сайхан сэтгэлтэй, сайхан хүмүүс байдаг юм даа. Наранхүү гишүүндээ сайн сайхныг хүсье. Эглэл ард түмэнд өгвөл өгсөн өгдөгт нь бас ч баярлаж явдаг шүү. Монголын Бусад баячуул бол дээдэст л мөнгө цутгана шүүдээ
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-02-05 18:57
СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДДАГ НУТГИЙН МААНЬ АРД ТҮМЭН БҮГД АМАР АМАГЛАН САЙН САЙХАН БАЙХ БОЛТУГАЙ. АЖИЛ ҮЙЛС НЬ ДЭГЖИН ДЭЭШЛЭЭРЭЙ
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-02-05 18:11
Сайхан ард түмэн шүү.
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-02-05 18:11
Сайхан ард түмэн шүү.

Бидэнтэй нэгдээрэй