Шууд Chart

Н.Энхбаяр тайзнаас буусан ч М.Энхболддоо зөв...

2013-08-16 16:16:46

Намбарын хүү “уучлагдлаа”, гэхдээ өөрийгөө уучлуулах зүйл хийгээгүй хэмээн хэдэрлэх Н.Энхбаяр өнөөдөр хараахан “баатар” болчихоогүй байна. Учир нь түүнийг төр уучилсан л болохоос биш цагаатгаагүй юм.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг “уучилж” үлдсэн ялаас нь чөлөөлснөөр улс төрийн хувьд нэгэн шинэ хуудсыг нээлээ хэмээн цөөн тооны хүмүүс хөөрөлдөх.
 
Юутай ч Н.Энхбаяр айдгаа авдрандаа хийлээ. Тэрээр юун түрүүнд биеэ тэнхрүүлж авахаар БНСУ-ыг зорьлоо. Хэдийгээр өмнөд Солонгост биеэ сайжиртал багагүй хугацааг өнгөрөөх ч түүний “сүүдэр” нь Монголын улс төрд их, бага хэмжээгээр байсаар байх болно гэх хэт мэдэмхийрэгчид байсаар байх юм.
 
Сонгууль ч болдогоороо болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө нүүдлийг хийлээ. Түүний энэ нүүдэл улс төрийн нүүдэл байв уу, хүн чанарын нүүдэл байв уу гэдгийг цаг хугацааны өрнөх үйл явц харуулах буй за. Гэхдээ тэр өөрт байдаг хуулиар олгогдсон хөзрүүдийнхээ нэгээр Н.Энхбаярыг үлдсэн ялаас нь чөлөөлчихлөө.
 
Өөрийгөө Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч хэмээн цоллуулах дуртай Н.Энхбаярыг ойрын жилүүдэд ял, гавьяа хоёр зэрэгцэн дагах нь тодорхой. Зарим нэг хэвлэлээр бичигдсэнээр бол Н.Энхбаяр Шинэчлэлийн Засгийн газарт орж “Шадар сайд” болох юм гэнэ. Амьдралаас тасарсан иймэрхүү мэдээ, мэдээлэлд итгэж, үнэмших хүн цөөн.
 
Ялаас чөлөөлөгдсөн, эрх чөлөөт иргэн Н.Энхбаяр ойрын таван жилдээ төрийн албанд очих эрхгүй нэгэн гэдгийг “Цагийн хүрд” үздэг малчин Дорж, Дулмаа, өөр хэнбугай ч бүгд л мэднэ дээ.
 
Эрч нь суларч, мөхөж, унаж яваа МАН-МАХН хоёр эргэн нэгдэж, нэг хөнжилдөө ордоггүй л юм бол Н.Энхбаярт “цагаатгагдахаас” нааш төрийн албанд очих боломж хомсхон.
 
Нэгдэж нийлэх асуудал МАН-ын шинэ даргаар хэн очихоос бас хамаарах нь тодорхой. Н.Энхбаяр МАХН-ын дарга байх “хаанчлал”-ын он жилүүддээ хотын дарга байсан М.Энхболдод итгэл үзүүлэн өөрийнхөө залгамжлагчаар МАХН-ын даргаар сонгох өөрийн саналаа намынхаа их хурлын төлөөлөгч нарт хүргүүлэн, дэмжүүлэн сонгож байсан удаатай. Энэ л цаг үеэс хотын “мээр” асан М.Энхболдын “хотын бүлэглэл” хүчээ авч эхэлсэн түүхтэй.
 
Саяхныг хүртэл дарга, цэрэг явсан Н.Энбаяр, М.Энхболд хоёрын дотно итгэлцэл, харьцаа сэргэх юм бол ирэх МАН-ын ээлжит их хурлаар М.Энхболдод МАН-ын дарга болох боломж ногоон гэрлээр нээгдэх бололцоотой. Харин эсрэгээрээ С.Баяртангууд, У.Хүрэлсүхтэнгүүд МАН-ын удирдлагыг авах юм бол МАН ч, МАХН ч монголын улс төр дэх орон зайгаа эргэлт буцалтгүйгээр бүр мөсөн алдаж мэднэ. Иймэрхүү дүр зурагтай сонголтыг МАН-ын их хурлын төлөөлөгчид, бүлэглэлүүд хийвээс “амиа хорлосон”-той агаар нэг болох буй.
 
Учир юу гэвээс намыг муухай харагдуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан, тонуулч, танхай авилгачдаасаа салж чадаагүй улс төрийн хүчинд ард түмэн дахиад хэзээ ч итгэхгүй, сонголт хийхгүй. Үүнийг С.Баяртангууд, У.Хүрэлсүхтэнгүүд М.Энхболдонгууд бүгд сайн мэдэж байгаа.
 
Тэдний хэн нь ч намын удирдлагыг авлаа гэж бодоход ирэх 2016 онд МАН-МАХН хоёр нийлээд УИХ-д 10 суудал л авах байх. Ард түмэн үеэ өнгөрөөсөн, үүргээ хангалттай гүйцэтгэсэн цагаан захтнуудад дахин итгэхээсээ өнгөрсөн тул МАН ч, МАХН ч 100 хувь шинэчлэгдэхээс нааш ард түмний итгэлийг өөр рүүгээ эргүүлж дөнгөхгүй. Өөрөөр хэлбэл улс төрийн зориг гарган залуучууддаа орон зайгаа бүрэн тавьж өгөх тэрхүү үйлдлийг нь ард иргэд хүсэмжлэн хүлээж байгаа.
 
Тэртээ 23 жилийн өмнө Жамбын Батмөнх даргын “улс төрийн товчоо” бүрэн бүрэлдэхүүнээрээ, сайн дураараа огцрох шийдвэрийг гаргаж байсан улс төрийн зоримог шийдэл, залуучуудад итгэсэн итгэлийг АН ч гэлтгүй, МАН, МАХН-аас ард иргэд дахин харахыг хүлээж байгаа. Тэд үүнийг л хүсэж байгаа.
 
Түүнчлэн У.Хүрэлсүхтэнгүүд одоогийн МАН-ын удирдлагыг авахыг хамгийн ихээр хүсэмжилж байгаа МАН доторх хүчирхэг бүлэглэлийн нэг яах аргагүй мөн. Тэрээр МАН-ын их хурлаас санасандаа хүрч чадахгүй бол Н.Энхбаяр намаасаа гарсан шиг гарна. Тэгэхдээ зүгээр ч гарахгүй НАМЗХ болон Зүүний хүчний холбооныхоо бэлтгэгдсэн бэлэн суурин дээр зүүний чиглэлийн онол, амин сүнстэй гуравдагч улс төрийн хүчинг байгуулж чадах л зангарагтай танхай нэгэн гэдгийг хэн хүнгүй мэднэ.
 
Өөрийнх нь анх улс төрд хөтөлж оруулсан У.Хүрэлсүх нь өдгөө галаар хэрхэн тоглож болохыг сайн мэддэг “number one” Н.Энхбаяр МАН-ын их хуралд У.Хүрэлсүх, С.Баяр нарыг бус чих зөөлөнтэй “газрын наймаачин” М.Энхболдыгоо алсаас дэмжиж ажиллах нь дамжиггүй юм. Тэр үед тэдний улс төрийн зарим нүүдлүүд тодорхой болно.
 
Эцэст нь ард иргэд улиг болсон цагаан захтнуудыг бус элдэв зүйлд нэр холбогдоогүй шинэ цагийн лидер, удирдагч, цоо шинэ боловсон хүчин, цоо шинэ үзэл санаа, бодлоготой улс төрийн хүчинг хүсэмжилж буй гэдгийг ямагт санах хэрэгтэй байх.
 

Ард түмэн шинэ лидер, удирдагчийн эрэлд хэдийнээ гарчихаад байна. Ийм орон зай бололцоог өнөөгийн улс төрийн хүчнүүд өөр өөрсдийнхөө үйлдлээр бий болгоод өгсөн гэхэд болно.


Н.Энхбаяр тайзнаас буусан ч М.Энхболддоо зөв...   
Үзсэн: 11276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.22.xxx [202.179.22.xxx] 2013-11-20 01:28
Enkhbayar shig huchtei tuushtai uhaantai leader uneheer uguilegdej bna. Humuus yum meddeggui esvel martamhai yumdaa. Heseg buleg humuusiig dagaj neg bol hen negniig gazart ortol muulna esvel tengert gartal huurgunu Mongolchuud. Dunduur ni unen bodit yumiig shudragaar harj zuvshuurch surah heregtei. 2000 on gehed uls oron uneheer unuudriinh shig ur shir dampuurald orchihson bhad Enkhbayariin ZG garch ireed 4-hon jild yamar ih tomoohon ajluudiig amjuulj boldogiig haruulsan. Huiten ulstur-2 gej niitleld harin ali ch taliig barilgui uneniig bichsen bnlee. Ter uyed ajillaj harj bsan bolohoor uneniig ni sanaj blaa.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-08-23 22:50
enhbayarii idsen uusann ard tumend il bga shuudee uur uy yariwee uuchlsann ih uym
122.201.18.xxx [103.11.195.xxx] 2013-08-21 18:11
ӨӨР ОЛИГТОЙХОН ЮМ БИЧИЖ НИЙТЭЛЖ СЭТГҮҮЛЧ НЭРЭЭ ОЛЖ АВААЧ
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-08-18 03:28
Би юунаас айх гэж РАВДААН?
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-17 23:02
ЭНХБАЯР ОДОО СОНИН БИШ БОЛСОН. ХҮМҮҮС ЖҮЖГЭЭС НЬ ЗЙЛХААД УЙДЧИХСАН.
121.132.9.xxx [121.132.9.xxx] 2013-08-17 18:44
enhbayar dargadaa eruul enh urt udaan naslahiig husen erooj baina.minii darga aguu hun shuu .
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-08-17 15:51
Ene neg hort mogoi narsnaas garaad irdeg tun muu uym bolloo doo
84.98.181.xxx [84.98.181.xxx] 2013-08-17 15:12
ARDCHILALIIN UYED MUUSAIN KOMMUNIST NERTEI LUIVARCHID YUGAA HIIJ CHADAH VE DEE, TUUHTEIGEE HAMT TUUH BOLON ULDEH YOSTOI BAISAN HOG SHAARUUD.
84.98.181.xxx [84.98.181.xxx] 2013-08-17 15:12
ARDCHILALIIN UYED MUUSAIN KOMMUNIST NERTEI LUIVARCHID YUGAA HIIJ CHADAH VE DEE, TUUHTEIGEE HAMT TUUH BOLON ULDEH YOSTOI BAISAN HOG SHAARUUD.
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2013-08-17 10:19
ЭНЭ АРДЧИЛСАН НАМЫН ЗАХИАЛГАТ НИЙТЛЭЛ БАЙНА
202.179.13.xxx [202.179.13.xxx] 2013-08-17 06:40
DEER BAIGAA ZURAGT NEMDORJ ALGA BNA UVS ZURAACH ZURSAN UYM UU?
71.14.184.xxx [71.14.184.xxx] 2013-08-17 01:21
TIIM BAINA M.ENKHBOLDIIN ZAHIALGA BOLOLTOI DOGOO. MIEGOMBO GUAI SAIN L HUN BAISAN YUM ENKHBOLDIINKH NI UCHRIIG NI OLDDOGGUI YUM.SETGEL URAGSHAA L YUM SHIG SANAGDAAD BAIDAG. MONGOLDOO ELEGTEI BAIVAL UUL ZUGEER YUMSAN.
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-16 21:55
Er nx MAN neg moson tarax xeregtei
202.126.90.xxx [202.126.90.xxx] 2013-08-16 20:19
hm. bas l nam yarisan namiin mongoor amidaragch shiv dee. yag ynendee namd bus hun ni chuhal bolson tsag. erohiilogchoosoo avahuulaad ulsad hereggui hunentseruudeer duursen zasag tor shyy dee odoo
202.21.118.xxx [202.21.118.xxx] 2013-08-16 16:39
ЭЭ ХӨӨРХИЙ ЭНХБАЯРЫГ ДАХИАД ГАРААД ИРЭХ ВИЙ ГЭЖ ЯАСАН Ч ИХ АЙЖ БИЧСЭН ЮМ. ЧИНИЙ БИЧСЭН БҮГД ЭСРЭГЭЭРЭЭ ЗАХИАЛГАТ БИЧЛЭГ ГЭДГИЙГ ЧИНЬ СОГТУУ ХҮН Ч ОЙЛГОХООР БАЙНА. БИЧИЖ БАЙГАА ЮМ БОЛ ЗОРИГТОЙ БИЧЭЭЧ. АЙМХАЙ АМЬТАН .......

Бидэнтэй нэгдээрэй