Шууд Chart

Цочир хүйтрэхгүй бол энэ жил ахиу ургац хураана

2013-08-19 14:31:49

Сэлэнгэ аймгийн тариаланчид урьдчилсан байдлаар нэг га-аас 16 орчим центр үр тариа, 11 центр тэжээлийн ургамал хураах төлөвлөгөө гаргажээ.  Энэ нь өнгөрсөн жилийнхээс бага зэрэг ахиу үзүүлэлт гэлээ. 9 сарын 10-наас ургац хурааж эхлэх юм байна. “Нийт буудайн 70 хувь нь сүүн болцтой байгаа тул ургац хураалт байгалиас шалтгаалах болох нь” гэж Сэлэнгэ аймгийн ХХААҮ-ийн газрын дарга Даваахүү “Хурд” агентлагт мэдээллээ. 

Энэ жил тариаланчид улаан буудайгаа зах зээлийн ханшаар борлуулна гэж төлөвлөж байна.    Урьдчилсан байдлаар   энэ намар улаан буудайн ханш нэг тн нь 320-350 мянган төгрөг байх тооцоог холбогдох яам гаргажээ. Өнгөрсөн жил   дунджаар   280 мянган төгрөгт хэлэлбэж байсан буудайн үнэ   энэ жил 10-15 хувь нэмэгдэх хандлагатай ч энэ    нь гурилын үнэнд нөлөөлөхгүй гэж   Тариалан эрхлэгчдийн холбоо мэдэгдээд байна. 

Цочир хүйтрэхгүй бол энэ жил ахиу ургац хураана  
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй