
Монголын ардын нам энэ оны аравдугаар сарын 27-ны өдөр хуралдах ёстой Их хурлынхаа өмнө шүүмжлэлд өртөөд буй намын дүрмэндээ засвар оруулахаар болсон байна.
МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаж анхны хуралдаан нь Тусгаар тогтнолын ордонд боллоо. МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг дүрмэнд өөрчлөлт оруулах, цаашид хийх ажлын чиглэл, төлөвлөгөөгөө хэлэлцсэн гэдгээ мэдэгдлээ. Намын дүрэм хэр зөв шинэчлэгдэнэ тэр хэмжээгээр намын шинэчлэл бодитой байх боломж бүрдэнэ хэмээн МАН-ын Шинэчлэлийн хорооноос байр сууриа илэрхийлээд байгаа билээ.
МАН дүрмэндээ өөрчлөлт оруулах болжээ | ||
Үзсэн: 1308 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.