Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Ц.БУЯНДАЛАЙ: Ахмадууд байр худалдаж авахгүйгээр түрээсийн хямд байранд амьдрана

2013-08-20 10:11:35
Error loading player: No playable sources found

Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Буяндалай даа цаг үеийн асуудлаар цөөн хором хөөрөлдлөө.

Нийслэлийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил өдөр шөнөгүй ид өрнөж байна. Тиймээс Нийслэл энэхүү бүтээн байгуулалтын ажилд ихээр дэмжлэг өгөн оролцож байгаа гэж бид ойлгож байгаа шүү?
 
Тиймээ, тэгэлгүй яахав. Барилга угсралт болон замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Тэр ч утгаараа Барилга угсралтын компаниудад барилгын чиглэлийн мэргэжилтэй ажиллах хүчин ихээр шаардагдаж байна. Мөн замын бүтээн байгуулалтын ажил дээр замын туслах ажилтан маш ихээр эрэлт хэрэгцээтэй байгаа, энэхүү эрэлт хэрэгцээг тасалдуулчихгүй шиг тал дээр Нийслэлийн удирдлагуудын зүгээс ихээр анхаарал хандуулан, хүч тавин ажиллаж байна.
 
Нийслэлийн хэмжээнд нийгмийн хамгааллын чиглэлээр нэгэн томоохон ажлыг эхлүүлээд байна.Өөрөөр хэлбэл Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нэгээр нэмэгдсэн шүү дээ?
 
Нийслэлээс нийгмийн хамгааллын чиглэлээр хэд хэдэн томоохон ажлуудыг төлөвлөж, зарим нэг ажлыг нь эхлүүлээд явж байна. Сүүлд гэхэд өөрийн чинь хэлээд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газар нэгээр нэмэгдсэн нь үнэн. Цаг үеийн шаардлагаар, нийгмийн захиалгаар зайлшгүй хийгдэх ёстой нэг ажил бидний өмнө шийдлээ хүлээж байсан ч, өнөөдөр шийдэгдэж чадлаа. Энэ бол ахмадын орон сууцны хороолол барих асуудал юм. Манай ахмад, буурлууд маань хэзээ ч төрийн хайр, халамжийн гадна байх ёсгүй хүмүүс шүү дээ. Тэд улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрсдийн гал халуун залуу насаа хоёргүй сэтгэлээр зориулсан гавьяатай хүндтэй ахмадууд юм. Тиймээс төрөөс тэдэнд зориулан ахмадын түрээсийн орон сууцыг барьж өгөхөөр боллоо. Үүнийг хариуцан ажиллах нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг нь ч байгуулчихлаа.
 
Тэгэхээр юун түрүүнд хичнээн тооны ахмадын орон сууц барихаар байгаа юм?
 
Бид эхнийн ээлжинд 300 ахмадын орон сууц барихаар зорьж ажиллаж байна. Ахмадууд маань багахан хэмжээний түрээсээр энэхүү баринд амьдрах бололцоотой юм. Цаашдаа “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 4000 орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна. Тиймээс ахмад, буурлууд маань заавал байр худалдаж авахгүйгээр төрийн байранд тодорхой хямд түрээсээр, тодорхой нөхцөл шаардлагын дагуу амьдраад байж болох ийм таатай боломж нээгдэж байна.
 
 
Ахмадын 4000 орон сууц барина гэлээ, энэхүү тоо эрэлт хэрэгцээ өөрөө хэр бодитой тоо юм?
 
Яахав дээ Нийслэлийн маань чадал чадамж нь өнөөдөр зорилтод бүлэг болох ахмадууд даа тусгайлан зориулаад 4000 ахмадын орон сууц барих бололцоотой байна гэж үзсэн нь энэ юм. Энэ хэмжээний тоо эхнийн ээлжинд бол хангалттай байж чадах байх гэж бид харж байгаа.
 
Тэгэхээр эхний ээлжийн ахмадын байрыг хэзээ барьж эхлэх вэ, түүнчлэн 4000 байр гэдэг чинь өөрөө бага тоо биш. Тиймээс хэдий хэрийн хугацаанд барьж ашиглалтанд оруулж дуусна гэж та бүхэн урьдчилан харж байгаа хэрэг вэ?
 
Ахмадын орон сууцыг хариуцсан нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдсан учраас энэхүү байгууллага нь судалгаа, зураг төслийн ажилдаа шуурхай орж байгаа. Мөн энэ ажлын хүрээнд ойрын хугацаанд 300 ахмадын орон сууцны ажлыг эхлүүлнэ. Тэгээд 3-4 жилийн хугацаанд ахмадын 4000 орон сууцыг эрчимтэйхэн барьж ашиглалтанд оруулна гэж бид зорьж ажиллаж байна.  

Ц.БУЯНДАЛАЙ: Ахмадууд байр худалдаж авахгүйгээр түрээсийн хямд байранд амьдрана  
Үзсэн: 2586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй