
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр айлчлалын хүрээнд Японы Шинжлэх ухааны ордонд зочлон, “Шинжлэх ухааны ирээдүй” музейг үзэж сонирхов. “Шинжлэх ухааны ирээдүй” музей 1998 онд Токио хотын дэргэдэх “Одайба” хиймэл арал дээр1995 оны 11-р сард батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн суурь хууль” 1996 оны 6-р сард батлагдсан “Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн дагуу “Олон улсын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний тосгон” хэмээх нэртэй шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний цогцолбор хотхонбайгуулагдсан. 2000 онд уг хотхонд нийтэд зориулсан музейбайгуулах шийдвэр гарсаны дагуу “Шинжлэх ухааны ирээдүй” буюу японоор “Кагаку Мирай Кан” англиар The National Museum of Emerging Science and Innovation хэмээх нэр бүхий музей 2001 оны 3-р сард байгуулагдан ашиглалтад орсон байна.
Дэлхий ертөнцийн гарал үүслээс авахуулаад, эд эс, сансар огторгуй, газарзүй, физик, хими, робот гээд бүхий л салбарыг хамарсан энэхүү сонирхолтой үзэсгэлэнг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама гэх мэтчилэн Япон Улсад өндөр дээд хэмжээний айлчлал хийсэн дэлхийн төр, засгийн тэргүүн, олон улс төрчид үзэж сонирхдог ажээ.
“Шинжлэх ухааны ирээдүй” музейг үзжээ | ||
Үзсэн: 1162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.