Шууд Chart

УИХ-ын дарга З.Энхболд: “Улаанбаатарын олон улсын нисэх буудал”-ыг чанартай, цаг хугацаанд нь ашиглалтад оруулах хэрэгтэй

2015-02-27 10:46:08

УИХ-ын даргад З.Энхболдод өнөөдөр "Мицубиши" компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Металлын группийн Ашигт малтмалын хөрөнгө оруулалтын газрын захирал  Канжи Нишиүра бараалхав.

Тэрээр УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч байгаад талархал илэрхийлээд "Мицубиши" компани “Улаанбаатар олон улсын нисэх онгоцны буудал”-ын төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаагаа дуулгалаа. УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хоёр орны харилцаа өргөжин хөгжиж буйд Японы хөрөнгө оруулагчид, компаниудын үүрэг их болохыг онцлов.  Мөн шинэ “Улаанбаатарын олон улсын нисэх буудал” барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж байгаатай холбоотой асуудлаар  зарим зүйлийг тодруулан асууж, санал солилцов.
 
УИХ-ын дарга энэ үеэр хэлэхдээ, “Улаанбаатарын олон улсын нисэх буудал”-ын төслийг зохих журмын дагуу, цаг хугацаандаа чанартай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гээд "Мицубиши" корпораци цаашдаа ч олон мега төсөлд оролцож бусад худалдааны корпорацууд, Монголд хөрөнгө оруулахыг сонирхогч хувийн хэвшлийн бусад аж ахуйн нэгжийг манлайлан ажиллахыг хүсч буйгаа илэрхийллээ.

УИХ-ын дарга З.Энхболд: “Улаанбаатарын олон улсын нисэх буудал”-ыг чанартай, цаг хугацаанд нь ашиглалтад оруулах хэрэгтэй  
Үзсэн: 1450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй