
УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганы үр дүн, энэ хугацаанд хийсэн гол ажлуудаа тайлагналаа. МАН-ын бүлгээс хийсэн ажлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлэг бүлэг 42 удаа хуралдаж, 17 ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Хаврын чуулганы хугацаанд холбогдох албан тушаалтнуудад 76 албан бичиг илгээж, 16 албан бичигт хариу хүссэнээс 10-т нь хариу ирсэн байна.
Намрын чуулганы хугацаанд МАН-ын бүлэг хэд хэдэн чиглэлээр тодорхой санаачилгууд дэвшүүлсэн нь ажил хэрэг болсныг бүлгийн удирдлагууд онцлон тэмдэглэв.
МАН Засгийн газрыг хүлээлгэн өгсөн 2012 онд улс орон ямар байсан бэ?
|
ЭЗ-ийн үзүүлэлтүүд
|
Хэмжих нэгж
|
2012.07
|
2014.12.
|
Харьцуулалт
|
1
|
Эдийн Засгийн өсөлт
|
хувь
|
14.5
|
7.8
|
2 дахин буурсан
|
2
|
Гадаад валютын нөөц
|
тэрбум ам.доллар
|
2.6
|
1.3
|
2 дахин буурсан
|
3
|
Гадаад валютын ханш / ам.доллар/
|
төгрөг
|
1338
|
1888
|
40 хувиар өссөн
|
4
|
Инфляци
|
хувь
|
9.7
|
11.0
|
1.3 пунктээр нэмэгдсэн
|
5
|
Улсын өр /Засгийн газрын өр/
|
тэрбум төгрөг
|
4864,7
|
14218,9
|
3 дахин нэмэгдсэн
|
6
|
Банкны системийн хугацаа хэтэрсэн зээл
|
тэрбум төгрөг
|
51.8
|
269.5
|
5,2 дахин нэмэгдсэн
|
7
|
Банкны системийн чанаргүй зээл
|
тэрбум төгрөг
|
307.80
|
625.7
|
2 дахин нэмэгдсэн
|
8
|
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
|
тэрбум төгрөг
|
4620.1
|
567.9
|
8 дахин буурсан
|
9
|
Төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр
|
тэрбум төгрөг
|
37,0
|
500,4
|
13,5 дахин нэмэгдсэн
|
10
|
МУ-ын өрсөлдөх чадвар
|
Байр
|
93
|
107
|
14 байраар ухарсан
|
МАН 2012 онд Засгийн газрыг хүлээлгэн өгөх үеийн өргөн хэрэглээний үнийг 2014 оны 12 сартай харьцуулсан хүснэгт.
|
Хонины мах 1 кг 5895 т
Үхрийн мах 1 кг 8355 т
Атар талх 650 т
Гурил 1 кг 800 т
Будаа 1 кг 1651 т
Өндөг 260 т
Шатахуун АИ-92 1л 1570 т
Дизель түлш 1л 1533 т
Нийтийн тээвэр 400 т
Таксины 1 км-ийн үнэ 600 төгрөг байв.
|
Хонины мах 1кг 8000 т
Үхрийн мах 1кг 10.000
Атар талх 1100 т
Гурил 1кг 1100 т
Будаа 1кг 2650 т
Өндөг 380 т
Шатахуун АИ-92 1л 1660 т
Дизель түлш 1л 1908 т
Нийтийн тээвэр 500 т
Таксины 1 км-ийн үнэ 1000 төгрөг болж нэмэгдэв.
|
С.Бямбацогт: Эдийн засгийн уналтыг зогсоох, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зэрэг олон санаачилга гаргасан | ||
Үзсэн: 2147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.