Шууд Chart

"Өвсний үндэс" хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурлаа

2013-08-21 10:21:00

Монгол улсад суугаа Япон улсын элчин сайд Такэнори Шимизү, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар өчигдөр Элчин сайдын өргөөнд “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 116-р сургуулийн их засварын төсөл”–ийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Ёслолын үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хэлэхдээ “Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөрийн төслүүд мянга мянган хүүхдүүдийн сурах орчинг сайжруулахад хувь нэмрээ оруулсаар ирсэн. Түүний үр дүнд хүүхэд багачуудын сурах эрмэлзлэл улам нэмэгдсэн. Та бүхний энэхүү хувь нэмэрт хүүхэд багачууд төдийгүй тэдний эцэг, эх асран хамгаалагчдын нэрийн өмнөөс Япон улсын Засгийн газар болон Япон улсын ард түмэнд гүнээ талархаж буйгаа илэрхийлье” гэлээ. 


 

Нийтэлсэн: Web admin

"Өвсний үндэс" хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурлаа  
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй