Шууд Chart

Транзит тээврээс их ашиг авах боломжтой

2013-08-21 15:21:15

Төмөр зам нь манай улсын эдийн засагт томоохон хувь нэмрийг оруулдаг. Хэрэв Монголын төмөр зам транзит буюу дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлж чадвал маш их ашигтай гэж мэргэжилтэнүүд тодотгож байна. ОХУ болон БНХАУ-ын хооронд ачаа тээврийн эргэлт их байдаг боловч тэр бүрийг манай улсаар дамжин өнгөрүүлэх боломжгүй байдаг гэнэ. Учир нь Орос, Хятадын төмөр замын цариг манай төмөр замын царигаас өөр хэмжээтэй байдаг аж. Тулгамдаад байгаа энэ асуудлыг манай нутаг дэвсгэрт шийдэж, транзит тээврийг бий болговол хөрш хоёр орны тээвэрлэж байгаа бүтээгдэхүүн, байгалийн баялгаас манай улс өндөр ашиг олох боломжтой гэж Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн н.Пүрэвбаатар онцоллоо.

Манай улс дамжин өнгөрөх тээврийн эрхзүйн орчноо хөгжүүлж, татвар хураамжийн хэмжээгээ тодорхой болгох нь эн тэргүүний ажил болоод байгаа гэж н.Пүрэвбаатар ярьж байлаа.

Транзит тээврээс их ашиг авах боломжтой  
Үзсэн: 1331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй