
Хямдрал нэрээр Хэрэглэгчдийг төөрөгдүүлж хууль зөрчсөн газруудад өндөр торгууль тавина. Баяр ёслол тэмдэглэлт өдрөөр дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хамгийн 10 хувь ба түүнээс дээш 70 хүртэл хувиар хямдруулдаг. Харин бодит хямдрал мөн эсэхэд хэрэглэгчид эргэлзсээр ирсэн. Иймээс “Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-т хямдрал зарласан газруудад шалгалт хийж өгөөч гэсэн хүсэлтийг иргэд тавьжээ. Хүсэлтийн дагуу тус газраас хямдрал зарласан дэлгүүрүүдэд шалгалт хийж эхлээд байна. Хэрэв “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хууль зөрчиж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн тохиолдол илэрвэл өндөр торгууль тавина гэж “Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-аас мэдэгдлээ . Хямдрал зарласан дэлгүүрүүдэд хийж байгаа шалгалтын ирэх сарын сүүлээр гарах аж. “Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газaр”-ын Хэлтсийн дарга Батбаатарын яриаг хүргэе.
“Хямдрал” зарлаад байдаг нь хэр үнэн эсэхийг шалгаж байна | ||
Үзсэн: 1987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.