Шууд Chart

“Хадгаламжийн даатгалын корпораци” үүсгэн байгуулагдлаа

2013-08-21 15:59:41

“Хадгаламжийн даатгалын корпораци” өнөөдөр нээлтээ хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхллүүлээ. Энэ корпорацийн эхлэлтийн хөрөнгө болгож, 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар төв банктай хамтран хийсэн байна.

Хэрэв арилжааны банк татан буулгах шийдвэрийг төв банкнаас гаргавал, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг “Хадгаламжийн даатгалын корпораци”-aас барагдуулах юм. Ингэхдээ, 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг “Даатгалын хууль”-ийн дагуу нөхөн олгох аж. “Хадгаламжийн даатгалын корпораци” үйл ажиллагаагаа эхлүүлснээр иргэдийн банкин дахь мөнгөн хадгаламж илүү найдвартай болж байгаа юм. Манай улсын нийт хадгаламжийн 99 хүртэлх хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламж байдаг гэнэ. Энэ тухай Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ярьж байна.

“Хадгаламжийн даатгалын корпораци” үүсгэн байгуулагдлаа   
Үзсэн: 4344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй