Шууд Chart

УИХ-ын дэд дарга Л.Цог БНПУ-ын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2015-03-13 13:19:58

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог өнөөдөр /2015.03.12/ Бүгд Найрамдах Польш Улсын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог төлөөлөгчдийг  Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.

БНПУ-ын бизнесийн төлөөлөгчдийг тэргүүлж яваа Ставомир Дутковски Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн, Монгол болон Польш улс уламжлалт найрсаг харилцаатайг онцлон дурдаад БНПУ-ын бизнесийн төлөөлөгчид Хөшигтийн хөндий-Улаанбаатар чиглэлийн хурдын замын төсөл дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дуулгалаа. Тус замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр, өөрсдийн хөрөнгөөр европ стандартын дагуу барих боломж бий хэмээн танилцуулсан юм.

Уулзалтад төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга БНПУ-ын бизнесийн төлөөлөгчидтэй харилцан ярилцлаа.


УИХ-ын дэд дарга Л.Цог БНПУ-ын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй