Шууд Chart

Машины дугуй хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

2015-03-13 15:13:39

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-ийн эзэмшлийн “Prius” маркийн автомашины дөрвөн дугуйг оршин суух хаяггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн Г, П, Г нар нь тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлж байжээ. Хэрэг энэ сарын 11-12-н; шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд ЦЕГ-ын “Сургалт, дадлагын төвийн Албаны морь, нохойн хэсгийн эрэлч нохойн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч М үйлдэл дээр нь илрүүлж ажилласан байна. Хулгайч нарын арга нарийсч, тээврийн хэрэгсэлтэй хулгай хийдэг болсон тул иргэд анхаарал болгоомжтой байж тээврийн хэрэгслээ хараа хяналттай газар байрлуулахыг Цагдаагийн газраас анхаарууллаа.
 


Машины дугуй хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ  
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй