Шууд Chart

Сагсай, Алтай сумдын хичээл хорио цээр цуцлахаар эхэлнэ

2013-08-22 10:16:58

Баян-Өлгий аймгийн Сагсай, Алтай сумынхан хорио цээрийн дэглэм тогтоосныг бид өмнө нь мэдээлсэн.Тэгвэл тус сумдын сургуулиуд хорио цээрийн дэглэм тайлагдсаны дараа хичээлээ эхлэх юм байна. Мөн Өлгий сумын нэгдүгээр ахлах сургуулийн хичээлийн шинэ байр шинэ жилээс наана ашиглалтанд орж амжихгүй тул хуучин байраа засварлаад орохоор болжээ. Тус сумын гуравдугаар цэцэрлэгийн байранд мэргэжлийн хяналтын албанаас акт тогтоогдсон тул байрных нь асуудал хараахан шийдэгдээгүй байна. Үүнтэй зэрэгцэн ЕБС-ийн сурагчдыг нэгдсэн дүрэмт хувцастай болгохтой холбогдуулан оёдлын үйлдвэрт хувцасны захиалга өгөөд байгаа бөгөөд энэ онд 20 хувийг нь эх орны эд материалаар үйлдвэрлэгдсэн 30-40 мянган төгрөгийн үнэ бүхий дүрэмт хувцастай болгох ажээ. 

Нийтэлсэн: Web admin

Сагсай, Алтай сумдын хичээл хорио цээр цуцлахаар эхэлнэ  
Үзсэн: 1591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй