
Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын дарга П.Кынштетрын урилгаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад айлчиллаа.
Айлчлалын хүрээнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар БНЧУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын дарга П.Кынштетр болон Сенатын танхимын Тамгын газрын дарга И.Уклейн нартай тус тус уулзалт хийж, хоёр орныпарламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид энэхүү уламжлалт найрсаг, ажил хэрэгч хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Тамгын газруудын ажилтнуудыг харилцан солилцож мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах болон хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хийгдэж буй судалгаа, мэдээллээр хангах зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцлээ.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Чех улсад айлчиллаа | ||
Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.