Шууд Chart

5-р дулааны цахилгаан станцыг барих аж ахуйн нэгж тодорлоо

2013-08-26 16:40:30

Олон жил яригдсан цахилгаан дулааны 5-р цахилгаан станцыг концессын гэрээгээр барьж ашиглалтанд оруулах аж ахуй нэгжүүд өнөөдөр тодорлоо.

Одоогоос хоёр жилийн өмнө шинэ станцын анхны шалгаруултыг хийж олон улсын 11 компани оролцсоноос эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд нэр хүндтэй хоёр нэгдэл энэ тендерт  тунаж үлдээд байсан юм. Харин өнөөдөр Эдийн засаг хөгжлийн болон Эрчим хүчний яамны ажлын хэсгийнхэн техникийн үзүүлэлтийг нь олон талаас нь ярилцаж шалгаруулсны эцэст нийслэлийн цахилгаан дулааны шинэ эх үүсвэрийг концессийн гэрээгээр барих аж ахуй нэгжийг тодруулжээ.
 
Ийнхүү 5-р цахилгаан станцыг концессын гэрээгээр барих аж ахуй нэгжийг тодруулсны үндсэн дээр холбогдох талууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Япон, Франц, Солонгос, Монголын аж ахуй нэгжүүдийн нэгдэл нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, сонгосон газрын геологи, геодизийн судалгаа болон бусад нарийвчилсан ажлуудыг өөрийн зардлаар цаг алдалгүй хийх боломжтой болж байгаа ажээ. Эрчим хүчний сайд М.Сономпилийн ярьсныг хүргэе.

5-р дулааны цахилгаан станцыг барих аж ахуйн нэгж тодорлоо  
Үзсэн: 2508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй