
УИХ-ын дэд дарга Л.Цог өнөөдөр ОХУ-ын элчин зөвлөх Аржаев Игорь Николаевичийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Новороссия-андууд” нийгэмлэгийн тэргүүн Л.Эрдэнэтуул байлцсан бөгөөд уулзалтын үеэр дайнд нэрвэгдсэн Донбассын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хандивын аяны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Мөн агуу их ялалтын 70 жилийн ойд зориулан Монгол Улсад зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн талаар харилцан санал солилцож, идэвхтэй оролцох хэлбэрүүдийг хэлэлцсэн юм. Ноён Аржаев хэлэхдээ, ОХУ-аас Монголд суугаа элчин сайдын яам болон Орос иргэдийн зүгээс хүмүүнлэгийн сүйрэлд нэрвэгдээд байгаа Донбассын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй болон тусламж үзүүлэх эрмэлзэлтэй байгаад талархаж байна гээд УИХ-ын дэд дарга Л.Цог, “Новороссия-андууд” нийгэмлэгт талархаж буйгаа илэрхийллээ.
Донбассын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж хүргэх тухай санал солилцлоо | ||
Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.