Шууд Chart

Орон нутагт барилгын материалын үйлдвэрлэл хөгжиж байна

2013-08-29 15:58:51

Орон нутагт барилгын материалын үйлдвэрүүд ашиглалтанд орж аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангаж байгаа талаар сурвалжлагч Даваажав Баянхонгор аймгаас сурвалжлага бэлтгэлээ.

Баянхонгор аймагт бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтанд орж, аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангаж байгаа аж. Бетон зуурмаг хайрга үйлдвэрлэн гаргадаг “Хаш гоёо” компани гурван жилийн хугацаатай 400 сая төгрөгийн  зээлээр үйлдвэрийнхээ үйл ажиллагааг эхлүүлж, 30 гаруй ажлын байр бий болгосон байна.
Тус үйлдвэр нийслэлээс цементээ нийлүүлдэг учир гар аргаар зуурч бэлтгэгддэг бетоноос хямд үнэтэй байж чадахгүй байгаа гэнэ. Тус компанийн бүтээгдэхүүн цаг хугацааны хувьд хэмнэлттэй, илүү чанартай, илүү боловсронгуй стандартад нийцсэн болж байгааг “Хаш гоёо” компанийн ерөнхий захирал н.Эрдэнэ онцолж байлаа.

Орон нутагт барилгын материалын үйлдвэрлэл хөгжиж байна  
Үзсэн: 1766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй