
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эрхэмсэг ноён Петер Сияяартогийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжиж байна.
Энэ онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд Унгарын тал 2006 онд хаасан Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа албан ёсоор сэргээн нээв.
Элчин сайдын яамыг нээж Монгол Улсын Гадаад хэргийн сайд, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Унгар Улсын Элчин сайд нар үг хэлэв. Түүхэн хэлхээ холбоотой унгар андууд маань Монгол оронд эргэн ирж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад энэхүү Элчин сайд чухал ач холбогдолтой болохыг нээлтийн үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэмдэглэв.
Нээлтийн арга хэмжээнд Монголын төр засаг болон Улаанбаатар дахь дипломат корпусын төлөөлөл оролцов.
Унгар улсын Элчин сайдын яамны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болов | ||
Үзсэн: 1180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.