Шууд Chart

Төрийн өмчийн компаниуд удирдлагуудаасаа болж алдагдалтай ажиллаж байна

2013-08-30 15:58:57

Төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа нэг шалтгаан нь удирдаж байгаа хүн ур чадваргүй байгаатай холбоотой гэж Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Цогтбаатар мэдэгдлээ.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд төрийн өмчийн 14 компани нийтдээ 50 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Энэ мөнгөөр 30 цэцэрлэг, 6-7 эмнэлэг барих боломжтой. Дээрх 14 компани бүгт тэрбумаас дээш төгрөгний алдагдалтай ажиллаж байгаа юм. Харин энэ мөнгөнөөс бага алдагдалтай компани мөн л арваас илүү гараад байгаа юм.
 
Төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа нь удирдлагын менежментээс муугаас гадна, удирдлагад хариуцлага тооцдоггүй, компаниуд уялдаагүй ажилладагтай шууд холбоотой хэмээн холбогдох албаныхан тайлбар хийж байна. Манай улсад төрийн өмчийн 90 гаруй компани байдгаас 70 хувь  нь алдагдалтай ажилладаг аж.
 
 

Төрийн өмчийн компаниуд удирдлагуудаасаа болж алдагдалтай ажиллаж байна  
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй