Шууд Chart

“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ - т газар эзэмших эрх олголоо

2015-06-08 10:15:32

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/466 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, авто худалдааны цогцолбор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэвэрлэх байгууламжийн зориулалтаар 6.0 га, дулааны станцын зориулалтаар 3.0 га, цахилгаан станцын зориулалтаар 0.5 га, үерийн далангийн зориулалтаар 12.8 га газрыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.   
 
Газар эзэмших эрх олгогдсон байгууллагын газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа.

“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ - т газар эзэмших эрх олголоо  
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй